Сошиалд хуваалцах уу?

Зөгийн бал нь олон талын эрүүл мэндэд ашиг тустай бүтээгдэхүүн боловч түүний талаарх ойлголтод олон буруу зүйл байдаг. Иймээс ч хүмүүс зөгийн бал сайн мэддэггүйгээсээ болж буруу ойлголттой болох, хуурамч зөгийн бал авах тохиолдлууд маш их байдаг.

Иймд “Үлэмж Зөгийн бал” та бүхэндээ хүмүүсийн үнэн гэж боддог зарим нэг төөрөгдөлд шинжлэх ухааны үндэслэлтэй зөв хариулт өгье.

Clear Glass Bowl Beside Yellow Flower

1. Бүх Зөгийн Бал Ижил

Зөгийн балын чанар, амт, өнгө болон бусад шинж чанарууд нь олон янз байдаг. Эдгээр нь түүнийг цуглуулах газар, цаг улирал, зөгийн амьдрах орчин болон цуглуулсан ургамлын төрөл зэрэгт хамаарна.

Жишээ нь  Гурвалжин будааны зөгийн бал нь Халх голд ч, Шаамарт ч адилхан байна гэсэн үг. Тиймээс зөвхөн Шаамарынх эсвэл Халх голын зөгийн бал гээд худалдан авалт хийж буй бол таньд бага зэрэг хянамгай байхыг зөвлөе.

Өнгөний хувьд бол дэлхий дээр 5 сая орчим балт ургамал бий. Ургамал бүрийн зөгийн бал өөр өөрийн гэсэн онцлогтой, өнгөтэй. Гурвалжин будааных төмрийн бэлдмэл ихтэй, уулын олон цэцгийн бал витамины агууламж сайн, мангирын бал зөөлөн амттай анхилуун үнэртэй гэх мэт.

Монгол орны хувьд балт ургамлаасаа шалтгаалаад 5 төрлийн зөгийн бал гарган авах боломжтой байдаг. 

2. Зөгийн бал царцах

Таны худалдаж авсан зөгийн бал царцчихсан уу? Тэгвэл та гайхах хэрэггүй, энэ нь тухайн зөгийн балыг цэвэр гэдгийг илтгэж байгаа юм. Зөгийн үүр 38С халуунтай байдаг бөгөөд зөгийн балыг ялгаж авсны дараа тасалгааны температурт царцаж эхлэдэг байна.

Царцалт нь ямар ургамлын зөгийн бал гэдгээсээ шалтгаалаад 7-30 хоногийн хугацаанд царцдаг. Царцалт нь зөгийн балны чанар, найрлаганд ямар ч муу нөлөөгүй.

3. Шингэн өтгөн зөгийн балны тухайд

Зөгийн балны чанар нь шингэн өтгөнөөсөө хамаардаггүйг олон хүн мэддэггүй. Үүнээсээ болоод шингэн зөгийн балыг хуурамч гэж андуурдаг бол, өтгөн зөгийн балыг хольцтой гэж буруу ойлгодог байна. 

Зөгийн балны өтгөн шингэн нь балт ургамлын онцлогоос шалтгаалдаг. Бидний мэдэх рапсны зөгийн бал шингэн байдаг бол нугын олон цэцэг, хөвөнтий, гурвалжин будааны бал өтгөн байдаг. 

Clear Glass Cup Filled With Honey

4. Зөгийн Бал Сахартай Адил:

Гэхдээ зөгийн бал бол байгалийн гаралтай, энзим, витамин, минерал болон антиоксидантуудыг агуулсан эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Харин цайрдсан сахар нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Хэдийгээр зөгийн бал нь эрүүл мэндэд ашигтай элементүүдийг агуулсан ч, илүүдэл хэрэглээ нь илүүдэл жин, сахарын өвчлөл зэрэгт хүргэж болзошгүй. Тиймээс зөгийн балыг хэрэглэхдээ хэмжээг зөв тохируулах нь чухал.

5. Зөгийн Бал Бүх Төрлийн Ханиадыг Эмчилдэг.

Зөгийн бал нь ханиад, томууны үед нэмэлт эмчилгээ болон тайвшруулах үйлчилгээтэй ч гэсэн бүх төрлийн ханиадыг эмчилдэггүй. Эмчилгээний үр дүн нь хүний биеийн эсэргүүцлийн систем, ханиадын шалтгаан зэргээс хамаарна.