Сошиалд хуваалцах уу?

Зөгийн бал хэрэглэснээр таны биед гарах 5-н эерэг өөрчлөлтийн талаар ярилцацгаая.

  1. Биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлнэ: Зөгийн бал нь антиоксидант, бактерийн эсрэг үйлчилгээтэй болохын зэрэгцээ эсэргүүцлийн системийг бэхжүүлж, ханиад томуу, бусад халдварт өвчнүүдээс сэргийлэхэд тусалдаг.
Woman Doing a Hand Stand

Калифорниагийн их сургуулийн эрдэмтэд зөгийн бал байнга хэрэглэдэг 1000 хүн болон хэрэглэдэггүй 1000 хүнийг харьцуулахад зөгийн бал тогтмол хэрэглэдэг хүн аливаа өвчин тусахгүй эрүүл сайн дархлаатай байгаа нь нотлогджээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар зөгийн бал нь хүнд өдөр тутам хэрэгцээтэй 24 төрлийн амин дэмийг бүгдийг нь агуулдаг тул хүний дархлалын системийг амин дэмээр тэтгэж элдэв өвчний вирусыг эсэргүүцэх чадварыг нэмэгүүлдэг байна.

Мөн тэгээд зогсохгүй бидний биеийг зөв галбиртай болгодог. Зөгийн баланд агуулагддаг инспектидүүд нь хүний биеийн булчинд хамгийн сайн органик тэжээл болдог байна. Зөгийн балны хэрэглэснээр илүүдэл жин таргалалтаас сэргийлж чадна. 

Хэрэв та фитнес, иог зэргээр хичээллэдэг, тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг бол зөгийн балтай дасгал сургуулилтынхаа дараа заавал хэрэглэж байгаарай.

2. Арьсыг цэвэр толигор болгоно: Зөгийн бал нь арьсны өнгийг сайжруулах, нүүрний арьсанд чийг татах, наранд шатсан арьсыг эмчлэх үйлчилгээтэй. Мөн тогтмол зөгийн бал хэрэглэснээр амны хөндийн бактериудтай тэмцэх, нүүрс ус, шүдний эрүүл мэндийг дэмжих боломжтой.

Woman Applying Lotion on Hand

Зөгийн бал нь арьсны эд эсийг шинээр төлжихөд маш чухал витаминыг өөртөө агуулдаг. Арьсны тэжээлийн тос болон гоо сайхны олон бараанд зөгийн бал агуулагддаг нь ийм учиртай. Та байнга зөгийн балаар маск тавьж, хэрэглэж хэвшвэл цэвэрхэн толигор арьстай болох боломжтой.

3. Шарх, түлэгдэлт, халдварыг эмчлэх: Зөгийн бал нь түүний антибактериал үйлчилгээний ачаар шарх, түлэгдэлтийг эмчлэх, мөн халдварыг эмчлэхэд ашиглагддаг.

Суалгаагаар зөгийн бал нь яр шарх түлэгдэлтийг эдгээх увидастай нь батлагдсан. Шархан дахь бүх төрлийн бактерыг устгаж чаддаг гэнэ. 59 шархтай хүнийг элдэв эм хэрэглэлгүй зөвхөн зөгийн бал шархан дээр нь түрхэн эмчилж үзэхэд 75% нь 10 хоногийн дотор бүрэн эдгэжээ.

Clear Glass Bowl Beside Yellow Flower

Маш олон өвчин тэр дундаа түгээмэл тархалттай ханиад, түлэгдэлт, хүүхдийн ам гэмтэх, дотор эрхтний гээд бүхий л өвчнийг зөгийн балаар эдгээж болдгийг та олон удаа сонсож байсан биз.

Сошиал ертөнцөд хэт их аялсаар байгаад мартамхай болж байгаагаа та анзаарч байна уу, хүний мэдрэлийн эсийг нөхөн сэргээж болдоггүй ч зөгийн бал хэрэгэснээр ой тогтоолт 30%-иар нэмэгддэг байна. Ялангуяа шалгалт чухал ажлын өмнө зөгийн бал хэрэглэх нь хамгийн зөв сонголт.

4. Улиралын шинж чанартай харшлыг бууруулна: 2007 онд Анагаах Ухааны Пенн коллежийн хийсэн судалгаагаар харшилтай 270 хүнд зөгийн өгөхөд харшил нь 30 минутын дотор намдаж шөнөдөө илүү сайн унтаж байв.

Clear Glass Cup Filled With Honey

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2015 оны илтгэлд анхааруулснаар өдгөө 2 хүн тутмын нэг нь улирлын шинж чанартай харшилтай болоод байна. Тоосны, ургамлын гээд янз бүрийн харшил таныг зовоож буй бол зөгийн бал асуудлыг тань шийдэж чадна. 

Хүн дунджаар янз бүрийн хоол хүнс, чихэр, хийжүүлсэн ундаа зэргээс болоод 400 орчим хорт бодисоор хордож байдаг. Зөгийн бал нь ходоодны үйл ажиллагааг сайжруулж биеэс хорт бодисыг гадагшлуулдаг.

5. Таныг урт наслуулна: Зөгийн бал нь байгалийн энергийн эх үүсвэр болдог. Энэ нь тамирчдад дасгал хийх үед илүү удаан, үр дүнтэй ажиллахад тусалдаг.

Зөгийн бал тогтмол хэрэглэдэг хүн бусад хүмүүсээс 25-30 жилээр урт насладаг болохыг Японы Ишикава их сургуулийн эрдэмтэд нотлосон байдаг. Зөгийн нь далайн хүнс, дасгал хөдөлгөөнөөс ч илүү урт наслахад чухал үүрэгтэйг онцолсон байна.

.Зөгийн бал нь мелатонин үйлдвэрлэлтийг дэмжих замаар сайн нойрны чанартай холбоотой байдаг. Энэ нь нойр сэргээх, чанартай амрахад тусалдаг. Өдөр тутмын амьдралдаа зөгийн бал идэвхитэй хэрэглэдэг бол та 80-100 хүртэл наслах боломжтой