нутгийн бренд
Алтангадас одонт Дархан-Уул аймгийн Орхон сум
Манай сум нь Дархан хотоос 45 км-ийн зайтай оршдог. 1968 оны 01-р сарын 11-ний 02 дугаар тогтоолоор “Жимс ногоо, сүүний САА” нэртэй анхны засаг захиргааны нэгж болгон үүсгэн байгуулагдаж байсан сангийн аж ахуйн суурин дээр байгуулагдсан юм.
Орхон сум нь нийтдээ 47.8 мянган га нутаг дэвсгэртэй, 3200 хүн амтай, 1010 өрх, 45,8 мянган толгой малтай, 2960 бүл зөгийтэй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх нэн тохиромжтой, үржил шим сайтай хүрэн бор хөрстэй, 1300 га талбайд төмс, хүнсний ногоо тариалдаг, 800 орчим га талбайг услах хүчин чадалтай инженерийн байгууламж бүхий Шарын гол, Бүрэнтолгойн услалтын системтэй.
Жил бүр Монгол улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцож, сүүлийн 4 жилд 10 мянган тн /Түмэн тонн ургацын эзэн/-оос дээш төмс, хүнсний ногоо хураан авч, 4 удаа Монгол улсын хүнсний ногоо тариалагч “ШИЛДЭГ СУМ”-аар шалгарсан онцлогтой сум юм.
Орхон бялхам өгөөж хоршоо
Тус сум нь үндэсний томоохон үйлдвэрүүд болох Газар шим, Вагро, Дөрвөн Өлзий зэрэг компанийн түүхий эдийн гол бэлтгэн нийлүүлэгч болдог. Эдгээр том үйлдвэрээс гадна орон нутгийн хоршоод иргэд ч амтат салат ногоог зах зээлд ихээр нийлүүлдэг. Түүний 1 тэргүүний салат үйлдвэрлэгч Орхон бялхам өгөөж хоршооны бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ танилцуулж байна.
Тус хоршоо нь 2012 онд 9 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өөрсдийн гараар тарьж ургуулсан ногоогоор 4 төрлийн тосон дарлагатай салад, том жижиг хэмжээтэй дарсан өргөст хэмх,цуунд дарсан халиар,гашуун чинжүү зэрэг нийт 10 гаран төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Жилд дунджаар 50000 шил дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг.
-
Гашуун чинжүү7,000₮
-
цуунд дарсан халиар10,000₮
-
Цуунд дарсан сармис10,000₮
-
Өргөст хэмх6,000₮ – 20,000₮
-
Байцааны салад6,500₮
-
Хүрэн манжин6,500₮
-
Алаг салад6,500₮
-
Мөөгтэй лечо7,000₮
Мөнхөд үржих зөгий хоршоо
Хүнсний ногооноос гадна зөгийн аж ахуй нь Орхон сумын голлох аж ахуй болон хөгжиж байна. Зөгийн аж ахуй уналтад ороод сэргэсэн 2012 оноос тус сумын зөгий эрхлэгчид ихээр нэмэгдэж одоо 100 орчим өрхийн 3000-аад бүл зөгийтэй, зөгий бүлийн тоогоор Монгол улсад 2-т жагсаж байна.
Тус суманд зөгийн аж ахуй эрхэлдэг 10-аад хоршоо байдаг. Түүний нэг нь манай “Мөнхөд үржих зөгий хоршоо” юм.
/Хоршоодын бүтээгдэхүүний захиалгыг мэйлээр илгээнэ үү/