Манай аж ахуйгаар зочлоорой

“Монос цэцэглэх цагаар” өдрийн аялал

“Монос цэцэглэх цагаар” өдрийн  аялал

/ 5-р сард /

Дарханаас  70 км

  • 11. цагт  “Дархан зах”-ын гаднаас автобусанд сууж  “Үлэмж” зөгийн аж ахуйн чиглэлд хөдлөнө.
  • 12 ,30 цагт “Үлэмж зөгийн аж ахуй”-д очно.
  • Орчинтой танилцах, монгол сакуратай гайхалтай дургсгалын зураг даруулах
  • Өдрийн хоол
  • Голын урсгал харж нүдээ амраах
  • Хөгжөөнт тоглоом
  • Зөгийн аж ахуйтай танилцах
  • Мод тарих
  • Зөгийн балны амталгаат цай уух
  • Нарсан цамхаг руу хөдлөх
  • Нарсан цамхагт гарч нарсан ойг харах
  • Дархан руу хөдлөх

Танилцуулга

Монос буюу мойлны мод нь хавар эрт цэцэглэдэг мод юм. Монгол орны томоохон голын эргээр чийглэг хөрсөнд ургадаг. Монос мод нь орчин дохь нянг навчнаасаа фитонцид ялгаруулан устгадаг.

Хавар хайр эхэлдэг гэдэг шиг Монос цэцэглэх цагаар гэж кино ч, дуу ч байдаг.  Тийм болохоор хайрын мод  гэж ч нэрлэж болох юм.

Анхилам үнэртэй дун цагаан цэцэгээр битүү бүрхэгддэг тул моносыг Монгол Сакура хэмээн нэрлэдэг. Моносны анхилам үнэрт салхинд гарч монос цэцэгийг үзэж нүдээ  баясган түүний доор суун шувуудын жиргээнд хооллох тансаг биш гэж үү.

Монос цэцэг хэдий үзэсгэлэнтэй ч маш богино настай. Ойролцоогоор 14-20 хоноод л хагдардаг.  Иймээс  Монос цэцэглэх цагаар амжиж та аялаарай.

Монос цэцэгийн амтат балыг амталж, балны амт цагаан идээтэй гайхалтай зохьцдогыг мэдрээрэй.