Уулын олон цэцгийн бал
12,500₮ – 40,000₮
Хурц, ядаргаатай ханиалгыг бууруулж, үе мөчний үрэвсэлтэй өвдөлтийг намдаана. Ханиад, ангина, гүйлсийн үрэвсэл, төвөнхийн үрэвсэл, бронхит, томуу, хатгаа, амьсгалын замын үрэвсэлт өвчнүүдээс иж бүрнээр урдчилан сэргийлэхэд сайн.
Олон цэцгийн зөгийн балны ашигтай шинж чанар:
- Хурц, ядаргаатай ханиалгыг бууруулж, үе мөчний үрэвсэлтэй өвдөлтийг намдаана. Ханиад, ангина, гүйлсийн үрэвсэл, төвөнхийн үрэвсэл, бронхит, томуу, хатгаа, амьсгалын замын үрэвсэлт өвчнүүдээс иж бүрнээр урдчилан сэргийлэхэд сайн.
- Ходоодонд тайвшруулах нөлөөтэй ба ходоодны сайн эм гэж хөгшчүүл нэрлэдэг. Хүний гэдсэн дэх ашигтай бактерийн тэнцвэрт байдлыг бий болгоход өндөр үр дүнтэй.
- Байгалийн антиоксидант чанар өндөртэй байдаг. Байгалийн сахарт агуулагдах антиоксидант чанар, бактери болон үрэвслийн эсрэг үйлчилгээ нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, хоолой сөөх болон түлэгдэлтийг эмчлэхэд хамгийн сайн.
- Монгол орны уул хээрийн цэцэгс нь олон төрлийн эмчилгээний баялаг шинж чанартай байдаг нь энэхүү баланд мөн агуулагддаг.
- Биеийн хүчний болон оюуны их ачаалалтай, мэдэрлийн дарамттай, бусад стрессын тохиолдолд хэрэглэнэ.
Ходоодны өвчины үед хэрэглэх нь: Ходоодны үрэвсэлийн үед ходоодны шүүсний хүчил ихсэж багасдаг.
- Ходоодны шүүсний хүчил ихэссэн үед хоол идэхээс 1,5-2 цагийн өмнө өдөрт 3 удаа буцалсан бүлээн усанд
- Хүчил багадаж шарх үүссэн үед хооллохын яг өмнө /5-10 мин/ буцалгаж хөргөсөн хүйтэн усанд уусгаж ууж хэрэглэнэ.
- Ходоод болон 12 нугалаа гэдэсний шархлаа үүссэн тохиолдолд бүлээн усанд уусгасан балыг өглөөний цайнаас 1,5-2 цагын өмнө, өдрийн хоолноос 3 цагийн дараа ууна. Хоногт 120-150 гр балыг 1,5-2 сар хэрэглэж 1 курс болно.
Хэмжээ | 300 гр, 400 гр, 1 кг |
---|---|
Бүтэц | хайлуулсан хувилбар, царцуу хувилбар |